Гадаад валютын улсын нөөц 7.7 тэрбум ам. долларт хүрч өслөө |
Монгол Улсын гадаад валютын нөөцийн хэмжээ 2026 оны 5 дугаар сарын эцсийн гүйцэтгэлээр оны эхнээс 727.8 сая ам.доллароор буюу 10.4 хувиар, өмнөх сараас 406.0 сая ам.доллароор буюу 5.5 хувиар өсөж түүхэн дээд түвшинд хүрлээ. | Дэлгэрэнгүйг МУ-ын онцлох үйл явдал хэсгээс уншаарай. |
| |
|
ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНД ШИНЭ 7 ХОНОГИЙН МЭНД ХҮРГЭЕ!
Хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргалтад тань туслах үнэн бодит мэдээлэл, судалгаа шинжилгээнд суурилсан “Тоймлоё - Эдийн засаг, зах зээл, боломжууд” товхимлыг хүргүүлж байна.
ӨНГӨРСӨН 7 ХОНОГИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ
Улсын нийт гадаад өр 2026 оны эхний улиралд 40.2 тэрбум ам.долларт хүрч, шууд хөрөнгө оруулалт болон банкны салбарын өсөлтийн нөлөөгөөр өмнөх оны мөн үеэс 6.2%-иар нэмэгдлээ.
Хиймэл оюуны чипийн тогтвортой эрэлтийн нөлөөгөөр TSMC‑ийн борлуулалт 2026 оны 5 дугаар сард 30%-иар өссөн байна.
Монгол Улсын гадаад валютын нөөц 2026 оны 5 дугаар сард 7.7 тэрбум ам.долларт хүрч, экспорт болон банкны эх үүсвэрийн өсөлтөөр түүхэн дээд түвшинд хүрлээ.
SpaceX 75 тэрбум ам.долларын түүхэн IPO‑ийн дараа хувьцааны ханш 19%-иар өсөж, компанийн зах зээлийн үнэлгээ огцом нэмэгдлээ.
Монголбанк олон улсын mBridge төслийн үндсэн гишүүнээр элсэж, хил дамнасан төлбөрийг төв банкны цахим мөнгөөр бодит цагт гүйцэтгэх дэвшилтэт шийдлийг хөгжүүлэх удирдлагын түвшинд оролцох боломжтой боллоо.
“Монголын хөрөнгийн бирж” ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа 2026 оны 7 дугаар сарын 1-нд зохион байгуулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгохоор байна. |
|
|
| |
✨ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖУУД |  |
🏆 Үнэт цаасны давуу тал:
✅ Хөрөнгөө найдвартай өсгөх боломж
✅ Хөрвөх чадвар өндөр – Богино хугацаанд эзэмших боломжтой ✅ Хүүгийн төлөлт тогтмол – Та хүлээн авсан хүүгийн орлогоо дахин хөрөнгө оруулалт хийх замаар өгөөжийн түвшнийг нэмэгдүүлэх боломжтой. ✅ Хадгаламжийн хүүтэй харьцуулахад жилийн дунджаар 7 нэгж хувиар өндөр өгөөж
✅ Барьцаа, баталгаатай ✅ Мэргэжлийн зохицуулах байгууллагуудын хатуу, хяналт шалгалтын дараа хөрөнгө оруулагчдад санал болгож буй бүтээгдэхүүн
👉Та доорх холбоос дээр дарж мэдээллээ оруулснаар манай хөрөнгө оруулалтын мэргэшсэн зөвлөхүүд тань руу холбогдож үнэт цаасны дэлгэрэнгүй мэдээлэл болон арилжаанд оролцох заавар хүргэх болно.
📞 Холбоо барих: 7010-0261, 8008-8704, 8072-2433, 8000-3148 |
| ХӨРӨНГӨ ОРУУЛАХ |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮД |
 |
|
|
|
| ДОТООД ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ |
 |  |
|
|
| МУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ ЯМАР ӨӨРЧЛӨЛТҮҮД ГАРСАН БЭ? |
Монгол Улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 51,282.09 нэгжид хүрч 0.13 хувийн уналттай хаагдлаа.
Мөн өнгөрсөн долоо хоногийн хугацаанд МХБ нийт 11,283 хэлцэл гүйцэтгэсэн ба хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 13,368.78 тэрбум төгрөг болжээ.
"Хүрд" ХК-ийн хувьцааны үнэ долоо хоногийн 23.00 хувиар өсөж, өнгөрсөн долоо хоногийн хамгийн их өсөлттэй хувьцаагаар тодров. Харин "Хөвсгөл алтан дуулга" ХК-ийн ханш -15.44 хувиар унаж, өнгөрсөн долоо хоногийн хамгийн их уналттай хувьцаа боллоо. |
|
| |
| МУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД ӨНГӨРСӨН 7 ХОНОГТ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ |
Орон сууцны үнэ жилийн дүнгээр өссөн ч сарын дүнгээр буурлаа
Орон сууцны үнийн индекс 2026 оны 5 дугаар сард 1.40 болж, өмнөх оны мөн үеэс 6.3% өссөн ч өмнөх сараас 1.6% буурсан байна. Насжилтаар нь авч үзвэл, шинэ орон сууцны үнэ жилийн дүнгээр 6.1%, хуучин орон сууцны үнэ 6.4% өсжээ. Харин өмнөх сартай харьцуулахад шинэ орон сууцны үнэ 0.1%, хуучин орон сууцны үнэ 2.2% буурсан нь зах зээлд богино хугацааны хөрөлт ажиглагдаж байгааг илтгэж байна. 2026 оны 5 дугаар сард шинэ орон сууцны 1 м.кв дундаж үнэ 4.71 сая төгрөг, хуучин орон сууцных 4.84 сая төгрөг байна. Дүүргээр харвал шинэ болон хуучин орон сууцны аль алинд Сүхбаатар дүүрэг хамгийн өндөр үнэтэй буюу шинэ орон сууц 5.71 сая төгрөг/м.кв, хуучин орон сууц 5.95 сая төгрөг/м.кв байна. Түрээсийн зах зээлд 1 өрөө байрны сарын дундаж түрээс 1.28 сая төгрөг, 2 өрөө 1.81 сая төгрөг, 3 өрөө 2.94 сая төгрөг байгаа нь худалдан авах үнэ өндөр хэвээр байгаагийн зэрэгцээ түрээсийн зардал ч өрхийн төсөвт дарамттай түвшинд байгааг харуулж байна.
Гадаад валютын улсын нөөц 7.7 тэрбум ам.долларт хүрч өслөө
Монгол Улсын гадаад валютын нөөцийн хэмжээ 2026 оны 5 дугаар сарын эцсийн гүйцэтгэлээр 7,733.05 сая ам.долларт хүрч оны эхнээс 727.8 сая ам.доллароор буюу 10.4 хувиар, өмнөх сараас 406.0 сая ам.доллароор буюу 5.5 хувиар өсөж түүхэн дээд түвшинд хүрлээ. Гадаад валютын улсын нөөц ийнхүү өсөхөд он гарснаас хойш уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өсөлттэй, дотоодын арилжааны банкнуудын гадаад эх үүсвэр таталт өндөр байсан нь голчлон нөлөөлсөн байна. Гадаад валютын улсын нөөцийн энэхүү түвшин нь валютын төлбөртэй барааны импортын 7.3 сарын хэрэгцээ, бараа болон үйлчилгээний импортын 5.3 сарын хэрэгцээ, богино хугацаат гадаад өр төлбөрийг 275 хувь тус тус хангах түвшинд буюу олон улсад өргөн ашигладаг нөөцийн хүрэлцээт байдлын шалгуурыг хангаж байгаа юм.
Улсын нийт гадаад өр 40.2 тэрбум ам.долларт хүрэв
Монгол Улсын нийт гадаад өр 2026 оны эхний улиралд 40.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 2.3 тэрбум ам.доллар буюу 6.2% өссөн байна. Өрийн өсөлтөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 964.0 сая ам.доллароор, төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагын өр 957.6 сая ам.доллароор, бусад салбаруудын өр 510.9 сая ам.доллароор нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Нийт гадаад өрийн 46.3% буюу 18.6 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 21.2% буюу 8.5 тэрбум ам.доллар нь Засгийн газрын өр байна. Харин Төв банкны гадаад өр өмнөх оны мөн үеэс 103.2 сая ам.доллар буюу 8.6%-иар буурсан байна. Засгийн газрын нийт өр 2026 оны эхний улиралд 35.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөг буюу 3.4% өсжээ. Үүнээс 33.9 их наяд төгрөг буюу 94.6% нь Засгийн газрын гадаад өр байгаа нь улсын өрийн бүтэц гадаад санхүүжилтээс өндөр хамааралтай хэвээр байгааг харуулж байна.
|
|
|
| | |
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 🌍 |
 |
|
| | АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ |
ИНФЛЯЦ, ГЕОПОЛИТИКИЙН ЭРСДЭЛИЙН ДУНД АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ ӨСӨЛТТЭЙ ХААГДЛАА |
|
|
Өнгөрсөн долоо хоногт АНУ‑ын хөрөнгийн зах зээл өсөлттэй хаагдлаа. Зах зээлийн өсөлтөд Ойрх Дорнодын нөхцөл байдал голлон нөлөө үзүүллээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АНУ–Ираны хэлэлцээрт ахиц гарсан талаарх мэдээлэл гарснаар хөрөнгө оруулагчдын арилжааны идэвх нэмэгдлээ. Мөн SpaceX‑ийн түүхэн IPO зах зээлийн анхаарлын төвд байж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан гол үйл явдал боллоо.
Макро эдийн засгийн хувьд инфляцын дарамт хадгалагдаж, тавдугаар сард хэрэглээний үнийн индекс 4.2%-д хүрсэн нь эрчим хүчний үнийн өсөлттэй холбоотой байв. Гэхдээ сарын өсөлт саарч, суурь инфляц буурсан нь тодорхой хэмжээнд эерэг дохио өглөө. Мөн үйлдвэрлэгчийн үнийн өсөлт 6.5% хүртэл нэмэгдсэн нь зардлын дарамт үргэлжилж байгааг илтгэж байгаа юм.
Хөдөлмөрийн зах зээлд сулрал ажиглагдаж, ажилгүйдлийн тэтгэмжийн анхан шатны хүсэлт 229 мянгад хүрч өссөн бол хэрэглэгчийн итгэл бага зэрэг сайжирсан үзүүлэлт гарлаа. Ийнхүү эдийн засгийн үзүүлэлтүүд холимог хэвээр байгаа ч инфляц болон геополитикийн нөхцөл байдал зах зээлийн богино хугацааны чиг хандлагыг тодорхойлж байна. |
|
|
|
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ | БОДЛОГЫН ХҮҮГИЙН ӨСӨЛТ БОЛОН ИНФЛЯЦЫН ДАРАМТЫН ДУНД ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ СЭРГЭВ |
|
|
Өнгөрсөн долоо хоногт Европын хөрөнгийн зах зээл өсөлттэй хаагдаж, STOXX Europe 600 индекс 1.69%-иар нэмэгдлээ. Зах зээл Европын Төв банкны бодлогын хүүгийн шийдвэрийн өмнө уналттай байсан ч долоо хоногийн сүүлээр геополитикийн нөхцөл сайжрах хүлээлт өсөлтөд нөлөөллөө.
Европын Төв банк 2023 оноос хойш анх удаа бодлогын хүүгээ өсгөж, инфляцын эрсдэл өндөр хэвээр байгааг онцоллоо. Тус банк 2026 оны инфляцын төсөөллийг 3.0% болгон нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулсан нь бодлогын хатуу байр суурийг илэрхийллээ.
Германд аж үйлдвэрийн үйлдвэрлэл 0.4%-иар өссөн нь үйлдвэрлэлийн салбар тодорхой хэмжээнд тогтвортой байгааг харуулсан ч автомашины үйлдвэрлэл буурсан байна. Нидерландад инфляц 3.5% хүрч өссөн бол Францад мөн эрчим хүчний үнийн нөлөөгөөр инфляц нэмэгдэв. Ийнхүү геополитикийн эерэг хүлээлт зах зээлийг дэмжсэн ч инфляц болон сул өсөлтийн эрсдэл Европын зах зээлийн төлөвийг болгоомжтой хэвээр хадгалж байна. |
|
| | ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ |
БОДЛОГЫН ХҮҮГИЙН ХҮЛЭЭЛТ БОЛОН ИНФЛЯЦЫН ӨСӨЛТ ЯПОНЫ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЛӨӨ |
|
|
Өнгөрсөн долоо хоногт Японы хөрөнгийн зах зээл буурч, Nikkei 225 индекс 0.85%-иар, TOPIX индекс 1.70%-иар тус тус уналт үзүүллээ.
Хөрөнгө оруулагчид Японы Төв банкны (BoJ) зургаадугаар сарын бодлогын хурлыг хүлээлттэй ажиглаж байгаа бөгөөд бодлогын хүүг 1% хүртэл өсгөх магадлал өндөр гэж тооцогдож байна. Үүний нөлөөгөөр 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 2.63% хүртэл буурч, зах зээлд тодорхой хүлээлт үүсгэлээ.
Валютын хувьд иений ханш ам.долларын эсрэг JPY 160 орчимд тогтвортой байсан ч геополитикийн мэдээллүүдтэй уялдан богино хугацаанд хэлбэлзсэн байна. Макро эдийн засгийн үзүүлэлтүүдээс үйлдвэрлэгчийн үнийн индекс 6.3%-иар өссөн нь инфляцын дарамт нэмэгдэж байгааг илтгэж байгаа юм. Ялангуяа эрчим хүч болон түүхий эдийн үнийн өсөлт үүнд голлон нөлөөлсөн байна. |
|
| | ХЯТАД УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ |
ХЯТАДЫН ЭКСПОРТЫН ӨСӨЛТ ХҮЛЭЭЛТЭЭС ДАВЛАА |
|
|
Өнгөрсөн долоо хоногт Хятадын хөрөнгийн зах зээл холимог гүйцэтгэл үзүүлж, CSI 300 индекс 0.82%-иар буурсан бол Shanghai Composite индекс 0.09%-иар өсөж хаагдлаа. Харин Хонконгийн Hang Seng индекс 0.98%-иар унаж, гадаад зах зээлийн болгоомжлол болон геополитикийн тодорхойгүй байдал давамгайлсан хэвээр байв.
Макро эдийн засгийн хувьд экспортын өсөлт 19.4%-д хүрч хүлээлтээс давсан нь Хятадын эдийн засгийн гол хөдөлгөгч хүчин хэвээр байгааг харууллаа. Ялангуяа хагас дамжуулагч, цахилгаан автомашин болон AI‑тай холбоотой бүтээгдэхүүний эрэлт өссөн нь экспортын өсөлтийг дэмжжээ. Мөн импорт 27.4%-иар өсөж, худалдааны ашиг мэдэгдэхүйц тэлсэн байна. |
|
|
| МАКРО ҮЗҮҮЛЭЛТҮҮД ТАРХАХ ХУВААРЬ | 2026.06.15 - 06.19 |
 |
|
| |
🔎 ОНЦЛОХ ШИНЖИЛГЭЭ | Валютын нөөцийн өсөлт: Макро тогтвортой байдлын эерэг дохио |
|
|
Монгол Улсын гадаад валютын улсын нөөц 2026 оны 5 дугаар сарын эцэст 7.7 тэрбум ам.долларт хүрч, оны эхнээс 10.4%, өмнөх сараас 5.5% өссөн нь гадаад секторын тогтвортой байдалд эерэг дохио өгч байна. Энэхүү түвшин нь валютын төлбөртэй барааны импортын 7.3 сарын, бараа, үйлчилгээний импортын 5.3 сарын хэрэгцээг хангах хэмжээнд хүрсэн бөгөөд богино хугацаат гадаад өр төлбөрийг 275% хангах үзүүлэлттэй байна. Энэ нь олон улсад өргөн ашигладаг нөөцийн хүрэлцээт байдлын шалгуурыг хангаж, ойрын хугацааны төлбөрийн чадвар болон ханшийн эрсдэлийг бууруулахад дэмжлэг болохоор байна.
Гэхдээ валютын нөөцийн өсөлтийг нийт гадаад өрийн хэмжээтэй зэрэгцүүлэн үнэлэх шаардлагатай. Монгол Улсын нийт гадаад өр 2026 оны I улиралд 40.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 6.2% өссөн бөгөөд үүний 46.3% нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 21.2% нь Засгийн газрын өр байна. Өөрөөр хэлбэл, валютын нөөц нэмэгдсэн нь богино хугацааны төлбөрийн чадвар, валютын захын итгэлцэлд эерэг боловч эдийн засаг гадаад санхүүжилт болон хөрөнгийн урсгалаас өндөр хамааралтай хэвээр байгааг харуулж байна. Нөөцийн өсөлтийн гол суурь нь уул уурхайн экспорт болон арилжааны банкнуудын гадаад эх үүсвэрийн таталт байсан тул цаашдын тогтвортой байдал нь түүхий эдийн үнэ, экспортын орлого, импортын өсөлт, гадаад өрийн эргэн төлөлтийн хуваариас ихээхэн хамаарна.
Хөрөнгө оруулагчдын хувьд гадаад валютын нөөц өссөн нь төгрөгийн ханшийн дарамтыг богино хугацаанд бууруулах, улсын эрсдэлийн үнэлгээ болон бондын өгөөжийн хүлээлтэд эергээр нөлөөлөх боломжтой. Гэсэн хэдий ч энэ эерэг нөлөө бодит эдийн засагт аажмаар дамжих шинжтэй бөгөөд үл хөдлөх хөрөнгийн зах зээлд санхүүжилтийн нөхцөл, өрхийн орлого, зээлийн хүү зэрэг хүчин зүйлс чухал хэвээр байна. Тухайлбал, орон сууцны үнэ жилийн дүнгээр 6.3% өссөн ч өмнөх сараас 1.6% буурсан нь дотоодын эрэлт болон төлбөрийн чадварт тодорхой хэмжээний болгоомжлол үүсэж байгааг илтгэнэ. Иймээс валютын нөөцийн өсөлт нь макро түвшний “хамгаалалтын дэр”-ийг зузаатгасан ч өрийн бүтэц, экспортын тогтвортой байдал, дотоод эрэлтийн төлөвийг хамтад нь анхаарах шаардлагатай байна.
|
|
| |
🧑🏫 ТАНЫ МЭДЛЭГТ | Гадаад валютын улсын нөөц яагаад чухал вэ? |
Гадаад валютын улсын нөөц гэдэг нь төв банкны эзэмшиж буй гадаад валют, алт болон олон улсын төлбөр тооцоонд ашиглаж болох бусад хөрөнгийн нийлбэр юм. Энэ нөөц нь импортын төлбөр хийх, гадаад өрийн төлбөрийг гүйцэтгэх, валютын захын огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх, санхүүгийн зах зээлийн итгэлцлийг хадгалах чухал үүрэгтэй.
Нөөцийн хүрэлцээтэй эсэхийг хэмжихдээ ихэвчлэн импортын хэдэн сарын хэрэгцээг хангах вэ, богино хугацаат гадаад өрийг хэдэн хувиар хааж чадах вэ, мөн нийт гадаад өртэй харьцуулахад ямар түвшинд байна вэ гэдгийг хардаг. Олон улсын практикт импортын 3 сараас дээш хэрэгцээг хангах нөөцийг ерөнхийдөө зохистой гэж үздэг бол богино хугацаат гадаад өрийн 100%-иас дээш хамралт нь төлбөрийн чадварын хувьд эерэг дохио болдог. Монгол Улсын хувьд 2026 оны 5 дугаар сарын байдлаар нөөц богино хугацаат гадаад өрийг 275% хангах түвшинд байгаа нь ойрын хугацааны гадаад төлбөрийн дарамт харьцангуй бага байгааг харуулж байна.
Гэхдээ гадаад валютын нөөц өндөр байх нь бүх эрсдэл арилсан гэсэн үг биш. Хэрэв экспортын орлого буурах, импорт огцом өсөх, томоохон гадаад өрийн төлбөр давхцах, эсвэл гадаадын хөрөнгө оруулалтын урсгал саарах тохиолдолд нөөц хурдан буурах эрсдэлтэй. Тиймээс нөөцийн хэмжээг зөвхөн өнөөдрийн дүнгээр бус, түүнийг бүрдүүлж буй эх үүсвэрийн чанар, тогтвортой байдал, ирээдүйн төлбөрийн хуваарьтай хамт үнэлэх хэрэгтэй. |
|
|
|
| Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19 |
| |
|
|
⚠️ Мэдэгдэл: Энэхүү мэдээлэл нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн харилцагчдад мэдээлэл хүргэх зорилготой бөгөөд аливаа хөрөнгө оруулалтын зөвлөгөө, үнэт цаас худалдах, худалдан авах санал биш юм. Мэдээллийн үнэн бодит байдалд шаардлагатай хяналт хийгдсэн ч баталгаа өгөхгүй. Уг мэдээллийг ашигласнаас үүссэн аливаа хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно. |
|
|
|
|